
Төсөл хэрэгжсэн хугацаа
2006-2009
Айлын тоо
59
Хэдэн төрөл
Single house, Town house, Apartment
Хатан Туул хотхон — Бидний бүтээн байгуулалтын эхлэл
We Property компанийн анхны томоохон бүтээн байгуулалт болох "Хатан Туул хотхон" нь тав тух, аюулгүй байдал, амьдрах орчны чанарыг нэн тэргүүнд тавьсан, орчин үеийн стандарт, байгаль орчинд ээлтэй төлөвлөлттэй төсөл юм.
2009 онд ашиглалтад орсон тус хотхон нь Улаанбаатар хотын Зайсан, Туул голын эрэг, Богдхан уулын бэл зэрэг байгалийн онцгой үзэсгэлэнт газруудын дунд байрладаг нь оршин суугчдын амьдрах тав тух, сэтгэл ханамжийг улам нэмэгдүүлдэг.
"Хатан Туул хотхон" нь:
- 5 ширхэг сингл хаус,
- 14 таун хаус,
- мөн апартмент орон сууцуудыг хослуулсан нийт 59 айлын ногоон орчин бүхий цогцолбор юм.
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн орон сууц бус, төлөвшсөн амьдралын хэв маяг, аюулгүй орчин, байгальд ойр амьдралын шинэ жишиг байж чадсан.
We Property компанийн хувьд "Хатан Туул хотхон" нь чанар, хийц, төлөвлөлтийн хувьд анхны жишиг төсөл бөгөөд цаашдын бүх төслүүдийн суурь стандарт болсон юм.





