Stucco — Ханын гоёлын шинэ тренд Монголд хүчээ авч байна
11 сарын 2

Stucco — Ханын гоёлын шинэ тренд Монголд хүчээ авч байна

Сүүлийн жилүүдэд Монголын барилга, интерьерийн зах зээлд stucco буюу гоёлын шавар ханын өнгөлгөө эрчтэй дэлгэрч байна. Гадны тансаг орд, урлагийн музейн хананд л харж дассан энэ өнгөлгөө өнөөдөр гэрийн дотоод засал, оффис, ресторан, зочид буудлын интерьерийн гол чимэг болж дахин давтагдашгүй өнгө төрхийг бий болгосоор байгаа билээ.

Stucco хана нь шохойн чулуу, цемент, байгалийн элс зэргээр өнгө, бүтэц, гялбаа, гэрлийн сүүдэр зэргийг ашиглан гантиг чулуу мэт харагдуулдаг нь илүү гайхалтай тансаг мэдрэмжийг мэдрүүлдэг.

News image

Уламжлал ба орчин үеийн гоёлын хослол

Stucco-гийн хамгийн алдартай төрөл бол Венецийн stucco. Энэ төрлийг эртний Ром, Италийн орд харшид ашиглаж ирсэн түүхтэй бөгөөд өнөөдөр орчин үеийн интерьертэй хослуулан дахин сэргэж байна.

News image

Бат бөх, байгальд ээлтэй шийдэл

Stucco нь химийн бодис багатай, агаар нэвтрүүлдэг тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж тооцогддог. Зөв суурилуулбал 20–30 жил ашиглах боломжтой бөгөөд хөгц, өнгө алдалт, хагаралд тэсвэртэй байдаг.

“Stucco нь зөвхөн гоё харагддаг биш, орчны чийг, температурт тэсвэртэй тул Монголын уур амьсгалд тохиромжтой материал болж байна” гэж барилгын инженерүүд үздэг.

Интерьер дизайнеруудын үзэж буйгаар stucco нь:

• “Модерн минималист” хэв маягтай зохицдог

• Гэрт дулаан, байгалийн мэдрэмжийг нэмэгдүүлдэг

• Тансаг, үнэ цэнтэй уур амьсгал бүрдүүлдэг.

News image
News image

Ойрын жилүүдэд Монголд барилга, орон сууцны төслүүдэд stucco ханыг өргөнөөр ашиглаж байгаа билээ. Манай “Chuluut Sky Villa” нь дахин давтагдашгүй өнгө төрх, тансаг дизайны шийдэл бүхий Stucco ханыг таны мэдрэмж, хүслийн дагуу зурж бэлэглэдэг.

News image
News image

Мэдээ Блог

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон Блог

Тухайн байгууллагын шинэ үйл явдал, зарлал, мэдэгдэл, төслүүдийн update. Илүү уян хатан, нийтлэл маягийн контентууд: зөвлөгөө, туршлага хуваалцах, компанийн сонирхолтой түүх, салбарын чиг хандлага гэх мэт.