
Дэлхийн топ гурван өндөр барилга
Shanghai Tower
Shanghai Tower нь Хятад улсын Шанхай хотын Пүдүн дүүргийн төвд сүндэрлэсэн орчин үеийн архитектурын гайхамшиг болсон барилга юм. Уг барилга нь 2015 онд ашиглалтад орсон бөгөөд 632 метрийн өндөртэй, 128 давхартай. Энэ нь Хятадын хамгийн өндөр, дэлхийн гурав дахь өндөр барилга юм. Барилгын дээд хэсэгт байрлах "Top of Shanghai" үзвэрийн хэсэгт жуулчид хотыг 360 хэмийн өнцгөөс харах боломжтой. Мөн дотоодод нь тансаг зэрэглэлийн J Hotel, ресторан, дэлгүүр болон бизнес төвүүд байрладаг. Барилгын ажил нь 7 жил үргэлжилсэн бөгөөд нийт 2.4 тэрбум ам долларын өртөгтэй ажээ.

Merdeka 118
Merdeka 118 нь Малайз улсын Куала Лумпуртэд сүндэрлэсэн Зүүн Азийн хамгийн өндөр барилга, Малайзын хамгийн өндөр барилга юм. Уг барилга нь 2023 онд баригдаж дууссан 678,9 метрийн өндөртэй, 118 давхартай. Энэхүү тэнгэр баганадсан барилга баригдаж дууссаны дараа олон улсын тогтвортой байдлын гэрчилгээ, тэр дундаа эрчим хүч, байгаль орчны дизайны нэр хүндтэй манлайлал шагнал, Leadership in Energy and Environmental Design-ийн гэрчилгээ авсан Малайз улсын анхны цамхаг юм.

Burj Khalifa
Burj Khalifa нь дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд Эйфелийн цамхагаас 3 дахин өндөр юм. Уг барилга нь 2010 онд Дубай хотод баригдсан, 828 метрийн өндөртэй, 163 давхартай. Уг барилга нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай. Энэ барилга нь 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудлын өрөөтэй, 904 орон сууц байрладаг ажээ. 123, 124-р давхрууд нь саруулхан том талбайтай, цонхнууд нь шилэн фассадтай учраас хотыг харахад тухтай. Мөн жуулчдад зориулж электрон телескоп байрлуулж өгсөн байдаг.

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон Блог
Тухайн байгууллагын шинэ үйл явдал, зарлал, мэдэгдэл, төслүүдийн update. Илүү уян хатан, нийтлэл маягийн контентууд: зөвлөгөө, туршлага хуваалцах, компанийн сонирхолтой түүх, салбарын чиг хандлага гэх мэт.

Дэлхийн хамгийн үнэтэй топ гурван хауснууд
Хаус нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд чинээлэг эрхмүүд цаг хугацааны эрхээр өөрийн гэсэн хэв маягт тохируулан байшин эдэлбэр газраа янзлаж амьдарсна...

Stucco — Ханын гоёлын шинэ тренд Монголд хүчээ авч байна
Сүүлийн жилүүдэд Монголын барилга, интерьерийн зах зээлд stucco буюу гоёлын шавар ханын өнгөлгөө эрчтэй дэлгэрч байна. Гадны тансаг орд, урлагийн музе...

“Чулуут Скай Вилла” хотхон бүрэн ашиглалтад орлоо
Хүний амьдралын хэв маягтай уялдуулан, хэрэгцээг нь бүрэн хангасан,ногоон төгөл, аюулгүй орчныг бүрэн хангасан хотын төвөөс 14км зайд байрлах Богд Хан...