“Чулуут Скай Вилла” хотхон бүрэн ашиглалтад орлоо
11 сарын 2

“Чулуут Скай Вилла” хотхон бүрэн ашиглалтад орлоо

Хүний амьдралын хэв маягтай уялдуулан, хэрэгцээг нь бүрэн хангасан,ногоон төгөл, аюулгүй орчныг бүрэн хангасан хотын төвөөс 14км зайд байрлах Богд Хан уулын Чулуутын аманд “Чулуут Скай Вилла” хотхоны барилга, дотоод засал, гаднах ногоон байгууламж бүрэн ашиглалтад орж дууслаа.

Өнөө үеийн хэт их ачаалал, чимээ шуугиан, хөл хөдөлгөөн болсон их хотын амьдрал нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх, эрүүл цэвэр агаарт амьдрах нөхцөлийг багасгасаар байгаа билээ. Тэгвэл “Чулуут Скай Вилла” хотхон нь 34 сингл хаус, 12 таунхаус, гурван блок кондо-с бүрдсэн,хотхондоо ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайтай, бүрэн дэд бүтцийг шийдэж өгсөн 4 улирал амьдрах боломжтой, хотын төвтэй хамгийн ойр томоохон хаус хотхон юм.

"Чулуут Скай Вилла” хотхоны 80 хувь нь оршин суугчдын амралт чөлөө цагаа өнгөрүүлэх зориулалттай ногоон байгууламж, зөвхөн 20 хувь нь барилга байхаар төлөвлөгдсөн. Мөн айл бүр өөрийн эзэмшлийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой 500-700m2 эдэлбэр талбайтай бөгөөд айл бүр өөрийн хэв маягт тохируулан тохижуулах боломжтой.

Бид оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Европ стандартын дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг инженерийн шийдэлтэй хослуулан шийдсэн. Мөн айл бүр тансаг дизайны шийдэл бүхий Art Deco гоёлын ханыг таны мэдрэмж, хүслийн дагуу дахин давтагдашгүй хийж өгснөөр шинэ өнгө төрхийг бэлэглэх болно.

Тунгалаг агаарт эрүүл өсгөе "Чулуут Скай Вилла” хотхон

Мэдээ Блог

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл болон Блог

Тухайн байгууллагын шинэ үйл явдал, зарлал, мэдэгдэл, төслүүдийн update. Илүү уян хатан, нийтлэл маягийн контентууд: зөвлөгөө, туршлага хуваалцах, компанийн сонирхолтой түүх, салбарын чиг хандлага гэх мэт.